Жижян сургуулийн хүүхдүүдэд Ши Жиньпин хариу захидал илгээжээ
2024-05-31 17:01:48
Share
Share this with Close
youtube WeChat

Зургаадугаар сарын 1-ний Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин тавдугаар сарын 30-нд Сычуань мужийн Наньчүн хотын Жялин дүүргийн Жижян бага сургуулийн хүүхдүүдэд хариу захидал илгээжээ. 

Ши Жиньпин захидалдаа, та бүхний илгээсэн захидлыг хүлээн авч, 20 жилийн өмнө танай сургуулийн шавыг тавилцаж байснаа саналаа. Сүүлийн жилүүдэд сургуулийн нөхцөл сайжирч, хүүхдүүд та нар ч хичээл номдоо шамдаж буйг сонсоод баяртай байна. 

Хүүхэд багачууд бол эх орны ирээдүй. Элгэн нутгаа сайтар бүтээн байгуулж, социалист орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар байгуулахад танай үеийнхний хичээл зүтгэл шаардагдана. Тиймээс алс хэтийн хүсэл тэмүүлэл өвөрлөж, хүүхэд бага насны сайхан цаг мөчөө хямгадаж, сахилга журамтай, ёс суртахуунтай, ажилч хичээнгүй хүн болон төлөвшиж, эх орон, үндэстэндээ хэрэгтэй чадвартан болохыг та бүхэнд хүсэж байна гэжээ.