Хятад, Америкийн батлан хамгаалахын сайд нар санал солилцжээ
2024-05-31 17:12:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь тавдугаар сарын 31-ний үдээс хойш мэдээлснээр, Хятад, Америк хоёр талын тохиролцооны дагуу хоёр орны батлан хамгаалахын сайд нар Сингапурт хэлэлцээ хийж, Хятад, Америкийн арми хоорондын харилцаа, Тайваний асуудал, Украины хямрал, Палестин, Израилын мөргөлдөөн зэрэгт холбогдуулж санал солилцжээ. 

Хоёр армийн харилцаанд холбогдуулж Хятадын батлан хамгаалахын сайд Дүн Жүнь хэлэхдээ, өдгөө хоёр армийн харилцаа сэргэж байгаа нь амаргүй зүйл болохоор хоёр талаараа эрхэмлэн нандигнах ёстой. Хоёр арми зөвшилцөл хэлэлцээ хийж байгаа нь ойлголцлоо нэмэгдүүлж, буруу үзэл ойлголтыг арилгаж, итгэлцлээ бэхжүүлэх зорилготой юм. Үнэн бодит зүйлийг санаатайгаар гуйвуулж, хариуцлагаа бусдад түлхэх, тэрчлэн боломж олдвол бусдыг харлуулж, дарамт шахалт үзүүлж болохгүй гэжээ.