Тайванийн 12 төрлийн татварын хөнгөлөлтийг зогсоохоо зарлав
2024-05-31 11:31:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Чэнь Биньхуа 5-р сарын 31-нд хэлэхдээ, Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс мэдэгдэл гаргаж, Тайваниас оруулж буй 134 нэр төрлийн барааны "Хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээр"-ийн татварын хувь хэмжээг 2024 оны 6-р сарын 15-ны өдрөөс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан гэж мэдэгдэв.

Тайваний эрх баригчид эх газрын 2500 гаруй бүтээгдэхүүний экспортод ялгаварлан гадуурхах худалдааны хязгаарлалтыг ганц талаас тавьж, "Хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээр"-т заасан "Хоёр талын бараа бүтээгдэхүүний ихэнх худалдаанд тарифын болон тарифын бус саад тотгорыг аажмаар бууруулах, арилгах" тухай заалтыг зөрчиж байна. Ингэснээр Тайваний хоолойн хоёр эргийн аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхол, эх орон нэгтнүүдийн сайн сайхан байдалд хохирол учруулж байгаа юм. Эх газар 2023 оны 12-р сарын 21-нд "Хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээр"-ийн дагуу Тайваний ганц талт хоригийн эсрэг  хариу болгож пропилен зэрэг 12 төрлийн татварын хөнгөлөлтийг зогсооно гэж мэдэгдсэн. Үүний хариуд Тайванийн эрх баригчид эх газрын худалдаанд тавьсан ганц талт ялгаварлан гадуурхсан хоригоо цуцлахын оронд улам даварч, хоёр эргийн эдийн засгийн солилцоо, хамтын ажиллагааг алдагдуулж байна. Иймээс бид "Хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээр"-ийн зарим холбогдох байгууллага, зарим бүтээгдэхүүний тарифын хөнгөлөлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч байна гэжээ.