Хятад Арабын орнуудын форум амжилттай болж өндөрлөв
2024-05-31 16:15:01
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр тавдугаар сарын 30-нд Хятад Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний X бага хурал Бээжинд болж өндөрлөв. Хурлыг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Мавританийн Гадаад хэргийн сайд Мухаммед Салем Олд Марзук нар даргалан хуралдуулж, Арабын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд, уг холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцов. Хурлаар "Палестины асуудлаарх Хятад, Арабын орнуудын хамтарсан мэдэгдэл" гаргав. Мөн "Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний X бага хурлын Бээжингийн тунхаг", "Хятад Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын 2024-2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө" зэргийг баталжээ.


1. "Бээжингийн тунхаг"-т Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалт нь хоёр талын харилцааны түвшинг дээшлүүлэхэд чухал стратегийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэв. Шинэ эринд Хятад Арабын орнууд хамтын ирээдүйтэй хувь заяаны нэгдмэл цогц байгуулахын төлөө хамтран зүтгэхээ онцолсон байна.

2. “Үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө”-нд 2024-2026 оны хооронд олон салбарт хамтран ажиллах хэрэгцээ, төлөвлөгөөг тодорхойлж, цаашид улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, дэд бүтэц, эрчим хүчний салбарт гүнзгий хамтрахын чухлыг онцлов.