Палестины асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргав
2024-05-31 16:55:47
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 30-нд Хятад Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайдын түвшний X хурал Бээжинд эхэлж, хурлаар Палестины асуудлаар хэлэлцэж, хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд, хоёр тал Аюулгүйн зөвлөлийн 2728 тоот шийдвэрийг оролцуулсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, НҮБ-ын ерөнхий ассамблейн холбогдох шийдвэрийг тал бүрээр, үр ашигтай хэрэгжүүлж, хамтдаа чармайж, Газын зурваст нэн яаралтай гал зогсоолгож, Палестины асуудлыг тал бүрээр, шударга, өнө бат зохицуулахыг ахиулна гэж хоёр тал өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Палестины ард түмэн рүү үргэлжлэн халдсаар байгаа Израилийн үйлдлийг хоёр тал зэмлэн буруушаав.

Палестины ард түмнийг нутаг орноос нь албадан нүүлгэх төлөвлөгөө, санаархал, үйлдлийг хоёр тал эсэргүүцсэн байна. Энэ нь Ойрх Дорнодын бүс нутгийн эхт тайвны боломжийг үгүй хийж, бүс нутгийн мөргөлдөөнийг гааруулах болно гэж үзжээ.

Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн улс болгохыг дэмжинэ гэдгийг хоёр тал цохон тэмдэглэв. "Хоёр улсын шийдэл" бол Палестины асуудлыг зохицуулах цорын ганц зөв зам мөн гэж ахин нотолжээ.

Өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, үр ашигтай олон улсын энх тайвны хурал яаралтай хуралдуулж, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын үндсэн дээр энхийн үйл явцыг эхлүүлэхийг хоёр тал уриалсан байна. \Гэрэлт орчуулав\