Америкийн зэвсгээр Оросын нутаг дахь объект руу дайрахыг Украинд зөвшөөрсөн гэв
2024-05-31 10:59:01
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт байгаа объектод Украины зүгээс цохилт өгч болно гэж ерөнхийлөгч Жо Байден нууцаар зөвшөөрсөн тухай 5 дугаар сарын 30-нд Америкийн олон албан тушаалтан ярьжээ.

Оросын нутгаас Харьков руу дайралт явуулж байгаа Оросын нутгийн гүн дэх цэргийн объект руу Америкийн өгсөн зэвсгээр Украин цохилт хийж болохыг Америк зөвшөөрсөн гэж мэдээлэлд дурдав. Өмнө нь Америкийн зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг Украинчуудад хориглоно гэж Америк мэдэгдэж байсан юм.


Уртнасан