Мальдивын парламентын шинэ даргад Жао Лэжи баяр хүргэв
2024-05-31 16:07:33
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 29-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи Абдул Рахимд цахилгаан илгээж, Мальдивын парламентын даргаар сонгогдсонд баяр хүргэжээ.

Жао Лэжи хэлэхдээ, Хятад Мальдив найрсаг хөрш улс. Дипломат харилцаа тогтоосон 52 жилд хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, бие биеийн амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан дэмжиж ирсэн юм. Эрхэмсэг ноён тантай хамт хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, уламжлалт найрамдлаа бэхжүүлэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Мальдивын парламент хоорондын найрсаг солилцоо хамтын ажиллагааг ахиулж, Хятад Мальдивын иж бүрэн стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлж, Хятад Мальдивын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад бэлэн байна гэжээ.