Хятадын ГХЯ-ны 31-ний өдрийн хэвлэлийн бага хурлын мэдээ
2024-05-31 18:54:28
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 31-нд хуралдуулсан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.  

Маш олон орнууд “бүс ба зам” санаачилгын ашиг тусыг хүртэж байна

Америкийн зарим хүмүүс Хятадын санаачилсан “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны талаар буруу ташаа үг яриа гаргаж байгаатай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах нь Хятад өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжих чухал арга хэмжээ бөгөөд эдийн засгийн даяарчлал, олон улсын багтаамжтай, хүртээмжтэй хамтын ажиллагааг ахиулан, маш олон амжилт гаргасаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээллийг олсон юм. “Бүс ба Зам” санаачилга нь хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах санаачилга болохоос биш аль нэг орны ганцаар ашиг хожих зүйл ерөөс биш. Эл санаачилга улс орнуудын дэд бүтцээр харилцан холболдох, хамтын ажиллагаагаа өргүүлэхийг дэмжсээр ирсэн. Энэхүү санаачилгыг дэвшүүлсэн 10 жилийн турш Хятад улс дэлхийн 150 гаруй орон, олон улсын 30 гаруй байгууллагатай “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааны 200-аад баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талт хамтын ажиллагааны зуу шахам механизм байгуулсан юм. Олон улсын байгууллагуудын төсөөллийн дагуу, 2030 он гэхэд “Бүс ба Зам” санаачилга нь дэлхийд жил бүр 1.6 их наяд ам.долларын ашиг хүртээх болно гэжээ.  

Тэрээр мөн, аль нэгэн улс орны бүрэн эрх нь “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулснаас болж алдагдсаныг Америкийн тусгай элч нэр зааж хэлж чадах үү? Миний мэдэж байгаагаар, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад оролцсон орнуудын эдийн засаг нь өсөж, ардын амьжиргаа нь дээшилж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалах улам чанга хүчин чадалтай болж байна гэв.

Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцнэ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг хаалтын гэрээний хэрэгт буруутай нь тогтоогдсон тухай сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, Америкийн сонгууль, аль эсвэл тус орны дотоод хэрэг явдлын талаар би ямар нэгэн байр суурь, үнэлгээ хийхгүй. Хэн нь тус орны ерөнхийлөгчөөр сонгогдохоос үл хамааран Хятад, Америкийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхийг бид хүсэж байна, учир нь энэ нь хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэжээ. 

Өмнөд тэнгисийн асуудлыг төөрөгдүүлэх гэсэн аливаа оролдлого эцэстээ дэмий хоосон зүйл болно

Сүүлийн өдөр Далайн эрх зүйн олон улсын шүүхээс "НҮБ-ын Далайн хуулийн конвенц"-ид оролцогч орнууд уур амьсгалын өөрчлөлтийн далай тэнгисийн орчинд үзүүлэх нөлөөллийг зохицуулахад хүлээх үүргийн талаар зөвлөх дүгнэлт гаргасан бөгөөд үүний нэг хэсэг нь Өмнөд тэнгисийн арбитрын шийдвэрээс иш татсан байна. Филиппиний Гадаад хэргийн яам саяхан мэдэгдэл гаргаж, энэ нь 2016 оны арбитрын шийдвэр хуульд нийцэх бөгөөд олон улсын хуулийн нэг хэсэг болохын хувьд маргашгүй дархан статустай хэмээжээ.

Үүнд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, Өмнөд тэнгисийн арбитрын тухайд Хятад улсын байр суурь тодорхой бөгөөд тууштай юм. Тус арбитр өөрийн эрх мэдлээсээ хальж, зөв бурууг хутгаж байгаа тул түүний шийдвэр тогтоол нь ямар ч хүчингүй. Тэгээд ч тус арбитраас гаргасан шийдвэр нь олон улсын хууль тогтоомж биш бөгөөд олон улсын хуулийн засаглалд ноцтой эвдлэг болж байдаг. Хятад улс холбогдох шүүх ажиллагаа, түүнээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч "НҮБ-ын далайн хуулийн конвенц"-ын бүрэн бүтэн байдал, хүчин төгөлдөр байдал, олон улсын хуулийн засаглалын шударга байдлыг хамгаалж ажиллана гэжээ.

Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд нөхцөл бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно

Швейцарь улс Украины энх тайвны дээд хэмжээний анхдугаар чуулганыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятад улс Швейцар, мөн холбогдох талтай наят харилцаа холбоотой байсаар ирсэн. Олон улсын энх тайвны бага хурал зохиохын урдач нөхцөлд Орос, Украин хоёр тал хүлээн зөвшөөрсөн байх, талууд эрх тэгшээр оролцох, энх тайвны бүх төлөвлөгөөг шударгаар хэлэлцэх гэсэн гурван чухал элементийг хангасан байх ёстой гэж Хятад улс үзсээр ирсэн. Хятад улсын энэхүү байр суурь нь аль ч талд чиглүүлэхгүй юм. 

Холбогдох талуудын хариу тусгал болон хурлын тухай гаргасан хуваарилалт, зохицуулалтаас үзвэл Хятадын санаачилсан гурван элементийг биелүүлэхэд хэцүү юм байна. Хурлын зохицуулалт нь Хятадын талын шаардлага, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтээс зөрүүтэй байгаа учраас Хятад улс уг бага хуралд оролцож чадахгүй. Бид холбогдох талд байр сууриа тодорхой илэрхийлсэн. Бид өөрийн гэсэн арга хэлбэрээр талуудтай холбоотой байж, Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд нөхцөл бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэжээ.