Дональд Трампыг шүүх хурал 7 сарын 11-нд болно
2024-05-31 09:54:49
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Нью-Йорк хотын Манхэттэний шүүхийн тангарагтны шүүх 30-ны үдээс хойш Америкийн ерөнхийлөгч асан Дональд Трампыг жүжигчин бүсгүйд "амыг хамхихын" тулд мөнгө төлсөн хэрэгт буруутай гэж үзжээ. Ингэснээр Дональд Трамп Америкийн түүхэнд эрүүгийн хэрэг нь тогтоогдсон анхны экс ерөнхийлөгч болж байна. 

12 хүний бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх Дональд Трампыг эрүүгийн 34 хэрэгт буруутай гэж санал нэгтэй үзсэн байна. Даргалагч шүүгч мөн өдөр Дональд Трампын өмгөөлөгчийн Трампыг цагаатгах хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд шүүх хурлыг 7-р сарын 11-нд зарлах шийдвэр гаргажээ. 

Дональд Трамп давж заалдах төлөвтэй байна. Тангарагтны шүүхийн шийдвэрийг зарласны дараа тэрээр шүүх хурал "худалдагдсан", гутамшигтай болсон гэж мэдэгджээ. 

Энэ хэрэгт прокурорууд Дональд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бизнесийн тайлангаа хуурамчаар үйлдсэн, жүжигчин бүсгүйд 130 мянган доолларыг "дуугүй байсных нь төлөө төлсөн"-ийг нуун дарагдуулахыг оролдсон гэж буруутгажээ. Дональд Трамп бүх буруутгалыг эрс няцааж, хэрэгт холбогдсон эмэгтэйтэй дотно харилцаатай байснаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ оны 4-р сарын 15-нд "мөнгө төлж амыг нь хаасан" хэргийн шүүх хурал эхэлсэн бөгөөд шүүх хурлын үеэр Дональд Трамп өөрөө шүүх хуралдаанд оролцсон юм. 

Дональд Трамп 2017 оны 1-р сараас 2021 оны 1-р сар хүртэл АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд энэ оны 3-р сард тэрээр 2024 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас  нэр дэвшихээр болоод байгаа юм.