Чадын ерөнхий сайдад Ли Чян баяр хүргэв
2024-05-31 16:18:41
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 29-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Аллах Майе Халинад цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Чад улсын Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэв.

Ли Чян үгэндээ, Ши Жиньпин дарга, Мохамед Деби ерөнхийлөгч нарын удирдлагаар Хятад Чадын харилцаа сайн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, олон улсын зохицуулалт ойр нягт болсон. Хятад Чадын харилцааг хөгжүүлэхэд Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалчилж, ерөнхий сайд Аллах Майе Халинадтай хамтдаа хоёр орны улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэн, бүтээлч хамтын ажиллагааг ахиулж, Хятад Чадын найрсаг харилцааг шинэ амжилтад хүргэхэд миний бие бэлэн байна гэжээ.