Нисдэг төхөөрөмжийн экспортод Хятад хяналт тавьж байна
2024-05-31 09:57:54
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Өчигдөр 30-ны өдөр Хятадын Худалдааны яам, Гаалийн ерөнхий газар, Цэргийн төв зөвлөлийн Техник хангамжийн хөгжлийн газраас холбогдох төрөлд экспортын хяналт шалгалт хийж байна гэж мэдэгдлээ. Мэдэгдэл 2024 оны 7-р сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. 

Өчигдөр 30-ны өдөр Хятадын Худалдааны яамны албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдлээс сурвалжлагч эш татан мэдээлэхдээ, БНХАУ-ын Экспортын хяналтын тухай хууль, БНХАУ-ын Гадаад худалдааны тухай хууль, БНХАУ-ын Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх зэрэг олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Хятадын Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн зөвшөөрлөөр нисэх төхөөрөмжийн бүтээцийн эд анги, хөдөлгүүрийн үйлдвэрлэлтэй холбоотой тоног төхөөрөмж, програм хангамж, технологи, хийн турбин хөдөлгүүр/ хийн турбин үйлдвэрлэлтэй холбоотой тоног төхөөрөмж, программ хангамж, сансрын халхавчны цонхтой холбоотой тоног төхөөрөмж, программ хангамж, технологи, хэт өндөр молекул жинтэй полиэтилен утастай холбоотой зүйлс экспортын хяналтад хамаарах болно гэжээ.