НҮБ-ын ерөнхий ассамблей эмгэнэл илэрхийлэв
2024-05-31 11:33:36
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 5 дугаар сарын 30-нд, НҮБ-ын ерөнхий ассамблей Ираны ерөнхийлөгч агсан Ибрахим Раиси ослоор амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлэв.

НҮБ-ын ерөнхий ассамлейн 78-р чуулганы дарга Дэннис Франсис, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар ёслолд оролцсон байна. Хуралд ирсэн төлөөлөгчид нэг минут дуугүй зогсож, эмгэнэл илэрхийлжээ. 

Деннис Франсис хэлэхдээ, Ираны ерөнхийлөгч Ибрахим Раиси агсан амьд сэрүүндээ Ираны нийгэм болоод засгийн газарт нэр нөлөөтэй хүн байсан. Дэлхийн олон талт үзлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан гэв. 

Антонио Гутерриш мөн Ираны засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлээд, НҮБ нь цаашид Ираны ард түмэнтэй эв нэгдэлтэй байж, энх тайван, хөгжлийн төлөө хамтдаа хичээх болно гэв. 

Олон орны төлөөлөгчид Ибрахим Раиси цаг бусын ослоор амь үрэгдсэнд Ираны засгийн газар, ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.

Уртнасан