Нярайн эндэгдэл 56.3 хувиар буурчээ
2024-05-31 17:04:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын хүүхдийн эрүүл мэндийн түвшин сүүлийн жилүүдэд илүү дээшилж, 2023 онд нярай эндэгдэл 4.5 хувь, мөн 5 хүртлэх насны хүүхдийн нас баралт 6.2 хувь хүртэл буурсан байна. Үүнийг 2012 онтой харьцуулбал нярайн эндэгдэл 56.3 хувь, 5 хүрт лэх насны хүүхдийн нас бралт 53 хувиар буурсан гэж Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо тавдугаар сарын 31-нд мэдээлэв. 

Хятадад одоо хүүхдийн 158 тусгай эмнэлэг, эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний 3082 байгууллага байдаг. Үндэсний хэмжээнд мянган хүүхэд тутам 2.7 ор ногдож байгааг 2015 онтой харьцуулбал 0.27-оор нэмэгджээ. Түүнчлэн хүүхдийн эмчийн тоо 205.8 мянга болж, 2015 оноос 74.4 хувиар нэмэгдсэн байна.