Хятад, Бахрейны удирдагчид хэлэлцээ хийв
2024-05-31 17:36:33
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 31-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд Бахрейны хаан Хамад Бин Исса Аль Халифатай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, эрхэм ноён та Хятад улсад тавтай морилохыг урьж байна. Бахрейн улс Арабын лигийн дээд хэмжээний уулзалтын 33 дахь удаагийн хурлыг амжилттай зохион байгуулж, эрхэм ноён та Арабын лигийн дээд хэмжээний уулзалтын ээлжит даргаар сонгогдсонд баяр хүргэж байна. Та бол Хятадын ард түмний хуучин танил, сайн найз байж, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилсаар ирсэнд талархаж байна. 

Бахрейн бол Персийн булангийн бүс нутаг дахь Хятад улсын сайн найз, найдвартай түнш юм. Сүүлийн жилүүдэд бидний хамтын удирдлага дор Хятад, Бахрейны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, хоёр ард түмэнд бодит ач тусаа өгсөн юм. Энэ жил манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа бол энэхүү ойн боломжоор харилцаагаа стратегийн иж бүрэн түншийн харилцаа болгон шат ахиулахаар хоёр тал санал нэгтэй тохиролцлоо. Энэ бол хоёр орны харилцаан дахь хөшөө дурсгалын чанартай том үйл явдал байж, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.