2023 онд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 53286 хүнийг баривчилжээ
2024-05-31 11:29:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ардын дээд прокуророос өнөөдөр, 31-ний өдөр "Насанд хүрээгүй хүмүүст зориулсан прокурорын ажлын цагаан ном (2023)" гаргалаа. 

Цагаан номд, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр прокурорын байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргийн тоо өссөн. 2023 онд Хятадад хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 53286 хүнийг баривчилсан нь өмнөх оны мөн үеэс 35.3 хувь, 67103 хүнийг эрүүгийн хариуцлагад татсан нь 14.9 хувиар өссөн байна. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй 16972 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан нь өмнөх оны мөн үеэс 24.9 хувиар өсч ийм төрлийн гэмт хэргийн 25.3 хувийг эзэлж байна. 

Насанд хүрээгүй хүмүүст эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрөл харьцангуй төвлөрч байна. 2023 онд насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 68.3 хувийг хүчиндэх, хүүхэд хүчирхийлэх, дээрэмдэх, хэрүүл маргаан дэгдээх, албадан хүчирхийлэх, доромжлох гэмт хэргүүд эзэлж байна гэв.