Чюшы сэтгүүлд нийтэлсэн Ши Жиньпиний өгүүлэлд шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг чухалчиллаа
2024-05-31 16:18:33
Share
Share this with Close
youtube WeChat

Маргааш, зургадугаар сарын 1-нд хэвлэгдэх Чюшы сэтгүүл ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний бичсэн “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх нь чансаатай хөгжлийг ахиулах шаардлага бөгөөд чухал хүчин мөн” өгүүллийг нийтлэх юм.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, шинэ эрин үед орсноос хойш Намын Төв Хороо чухал байршуулалтууд хийж, чансаатай хөгжлийг нийт нам нийт нийгмийн нийтлэг ойлголт, сайн дурын үйл ажиллагаа болгож, чансаатай хөгжил нь цаг үеийн гол чиглэл болсон байна. Үүний зэрэгцээ чансаатай хөгжилд саад болж байгаа хүчин зүйл бас оршсоор байгаа бөгөөд дээд хэмжээнд чухалчлан үзэж, бодитойгоор зохицуулах хэрэгтэй гэжээ.

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх нь чансаатай хөгжлийг ахиулах шаардлага бөгөөд чухал хүчин мөн. Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний давуу тал нь инноваци юм. Технологи болон салбарын түвшний инноваци, тэрчлэн менежмент, тогтолцооны түвшний инноваци багтаж байна. Бид инновацийг чухалчилж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг эрчимжүүлэх хэрэгтэй гэж өгүүлэлд дурдсан байна.