Олуулаа явбал хол зам туулмуй
2024-05-31 09:54:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс 2026 онд Хятад-Арабын II чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ нь Хятад, Арабын харилцааны бас нэгэн хөшөө дурсгалын чанартай үйл явдал болно гэдэгт итгэж байна гэж өчигдөр эхэлсэн Хятад-Арабын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний X хурлын нээлтэд илтгэл тавихдаа Ши Жиньпин мэдэгдлээ. Хятад, Арабын харилцааны хөгжлийн чиг хандлага, “Таван том хамтын ажиллагааны төлөв” санаачилгыг Ши Жиньпин дэвшүүлж, Хятад, Арабын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг хурдасгахыг санал болгов.

Хурлын нээлтэд оролцсон АНЭУ-ын хаан Мохаммед Бин Заед Аль Нахайн нийгмийн сүлжээнд хятад хэлээр, “Арабын орнууд болон Хятад улс хоорондын харилцаа түүхт ач холбогдолтой” гэж жиргэжээ.

Энэ жил Хятад-Арабын хамтын ажиллагааны форумын 20 жилийн ой тохиож байна. Сүүлийн 20 жилд хоёр талын харилцаа олон улсын нөхцөл байдлын сорилтуудыг давж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Онцгойлон 2022 оны 12-р сард болсон Хятад-Арабын анхны чуулга уулзалтаар “Хятад, Арабын шинэ цаг эриний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулна” гэж дурдсанаас хойш хамтын ажиллагаа бэхжиж байна. “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах үйл хэрэг Арабын 22 орныг хамарч, Хятад болон Арабын ертөнцийн 2 тэрбум гаруй хүн ардад үр өгөөжөө өгч байна.

Одоо дэлхий дахин донсолгоо ихтэй, өөрчлөлт ихтэй цаг эринд шилжээд байна. Хятад, Арабын ертөнц бүгд үндэстнээ сэргээн мандуулах, улс орныхоо бүтээн байгуулалтыг түргэтгэх чухал үүрэгтэй тул хамтарч ажиллах хүсэл эрмэлзэл тууштай байдаг. Өнгөрсөн онд Саудын Араб болон Иран улс эвлэрсэн, ХАМАС болон Фатах Бээжинд зөвшилцсөн. Эдгээр нь Хятад улс Ойрх дорнодын бүс нутгийн энх тайван, хөгжилд анхаарал хандуулж, дэмжиж тусалж, зуучилж буйг харуулж байгаа юм. Энэ утгаараа өчигдөр эхэлсэн сайд нарын түвшний хурал өчигдөр, өнөөдрийг холбох чухал ач холбогдолтой юм.

Хурлын нээлтэд Бахрейн, Египет, Тунис, Арабын Нэгдсэн Эмират улсын төрийн тэргүүнүүд оролцож байгааг олон улсын хамтын нийгэмлэг анзаарчээ. "Арабын долоо хоног" сонин тэмдэглэхдээ, Арабын дөрвөн орны төрийн тэргүүн оролцсон нь Хятад, Арабын хамтын ажиллагааг төрийн тэргүүнүүд удирдан чиглүүлж буйг харуулж байна. Хоёр тал эв санаагаа нэгтгэн, хамтран ажиллаж, Хятад Арабын харилцааг шинэ шатанд гаргах нийтлэг хүсэл эрмэлзэл, тууштай шийдлийг харууллаа. Хятад, Арабын орнууд “Бээжингийн тунхаглал”, “2024-2026 оны Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ нь энэхүү хүсэл эрмэлзэл, шийдвэр зоригийн бодит тусгал юм гэжээ.

Инновац, банк санхүүгийн салбар дахь Хятад, Арабын хамтын ажиллагаа олны сонирхлыг татаж байна. Тэгвэл Хятад, Араб технологийн шинэчлэлийг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож байна. Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Хятад, Арабыг дэлхийн шинжлэх ухаан, технологийн инновацын шинэ тулгар хөгжлийн хүчин болгох болно. Сүүлийн жилүүдэд Хятадаас Арабын аж үйлдвэр болон бусад салбарт оруулсан хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдэж, Арабын бүрэн эрхт баялгийн сангаас Хятадад оруулсан хөрөнгө оруулалт ч өссөөр байна. Энэ удаад Хятад улс "Хятад-Арабын банк хоорондын консорциумыг өргөжүүлэхийг дэмжих", "Арабын орнууд Хятадад "Панда бонд" гаргахыг дэмжих", "Арабын банкнууд юанийн хил дамнасан төлбөр тооцоо, мөн клирингийн системд нэгдэхийг дэмжих" зэрэг арга хэмжээг санал болгосон нь хоёр талын хөрөнгө оруулалт, банк санхүүгийн хамтын ажиллагаанд илүү их боломж нээгдэнэ гэдгийг харуулж байна.

Эрчим хүчний хамтын ажиллагааны тухайд, газрын тос, байгалийн хийн салбарт уламжлалт хамтын ажиллагаанаас гадна "Арабын 3 сая киловаттаас дээш суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төсөлд Хятадын эрчим хүчний компаниуд болон санхүүгийн байгууллагууд оролцохыг урамшуулан дэмжинэ" гэдгээ Хятад улс мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд Арабын орнууд ногоон эрчим хүчний өөрчлөлтийг идэвхтэй дэмжиж байна. Хятад улс иж бүрэн тоног төхөөрөмж, технологи болон туршлагатай. Харин Арабын орнууд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй дээр хөрөнгө санхүүгийн чадавх сайтай болохоор эрчим хүчний цогц хамтын ажиллагааны төлөв нь хоёр талдаа ашигтай юм.

Үүгээр ч зогсохгүй, Хятад улс 3 тэрбум юанийн өртөгтэй хөгжлийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн идэвхтэй ахиулж, жил болгон Арабын орнуудын улс төрийн намын 200 лидерийг эх орондоо урьж, ирэх таван жилд Арабтай 10 сая жуулчин солилцох зорилт дэвшүүлэв... Эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг соёлын эдгээр хамтын ажиллагааны тусгай төлөвлөгөө нь түүхэн дэх хамгийн сайн үедээ байгаа Хятад, Арабын харилцааг цаашид хөгжүүлэх шинэ боломжийг бий болгох юм.

Бас нэг асуудал гэвэл бүс нутгийн аюулгүй байдал бөгөөд Арабын орнуудын хувьд маш чухал. Палестины асуудал бол Ойрх Дорнодын асуудлын гол цөм юм. 5 дугаар сарын 29-ний байдлаар, Газын зурваст 36 мянган палестин хүн амь үрэгджээ. Өчигдөр эхэлсэн сайд нарын түвшний хурлаар "Палестины асуудлаарх Хятад, Арабын орнуудын хамтарсан мэдэгдэл" гаргаж, Газын зурвасын мөргөлдөөнийг аль болох хурдан намжааж, Палестины асуудлыг иж бүрнээр нь, шударга, тууштай зохицуулах шударга байр сууриа илэрхийлэв. Энэ нь "Дайн дажин даамжирч болохгүй, шударга ёс дутагдаж болохгүй, “Хоёр орны төсөл”-ийг дахин дур зоргоороо гуйвуулж болохгүй” гэх тодорхой мессежийг дэлхий дахинд өглөө.

Хань нөхөдтэй хүн хол явдаг. Олуулаа явбал хол зам туулмуй. Энэ удаагийн сайд нарын хэмжээний хурлаар шинэ гараа болгож, Хятад, Араб улам олон бодит ажил амжуулж, хамтын ажиллагааны ирэх 20 жилийн түүхийг бичилцэж, ээдрээ будилаантай, өрсөлдөөн сорилттой дэлхий ертөнцийг тогтвортой хүчин зүйлээр хангах нь лавтай юм.