Хятад Тунисийн төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
2024-05-31 15:18:26
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 31-нд Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй Тунисийн ерөнхийлөгч Кайс Сайедтай хэлэлцээ хийв. Тунисийн ерөнхийлөгч Хятад Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний X бага хурлын нээлтэд оролцсон юм.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил Хятад Тунисийн дипломат харилцааны 60 жилийн ой болж байна. Хятад, Тунис улс харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, бие биеэ дэмжиж ирсэн нь хөгжиж буй орнуудын харилцаанд жишиг болсон юм. Шинэ нөхцөл байдалд Хятад улс Тунистай уламжлалт найрамдлаа хөгжүүлж, олон салбарт ойр хамтран ажиллаж, Хятад Тунисийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.