Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг уриалав
2024-06-01 16:05:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цун 5-р сарын 31-ний өдөр БНАСАУ-ын цөмийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон нийтийн хурал дээр хэлэхдээ, тайван, хүлээцтэй байж, хурцадмал байдлыг дэврээх, зөрчлийг гүнзгийрүүлэх аливаа үг, үйлдлээс зайлсхийж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, хойгийн асуудлыг шийдвэрлэх үйл явцыг дэмжихийг Хятад улс талуудад уриалж байна. 

Тэрээр хэлэхдээ, хойгийн өнөөгийн байдал маш хурцадмал байгаа бөгөөд Хятад улс үүнд ихээхэн санаа зовж байна. БНАСАУ саяхан хиймэл дагуул хөөргөж, холбогдох талуудын хариу үйлдлийг Хятад улс анхааралдаа авлаа. Хойгийн асуудал нь үндсэндээ аюулгүй байдлын асуудал бөгөөд түүний үндсэн шалтгаан нь хүйтэн дайны үлдэгдэл, энх тайвны механизм дутмаг, АНУ, Хойд Солонгосын хооронд харилцан итгэлцэлгүй байгаа явдал юм. АНУ болон холбогдох улс орнууд 8-р сард Солонгосын хойгт цөмийн дайнаар сэдэвлэсэн томоохон хэмжээний хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байна. Энэхүү ажиллагаа нь хурцадмал уур амьсгалыг улам даамжруулж, хойгт дайн, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг бий болгох зорилтыг биелүүлэхэд улам их саад учруулж байна. Хятад улс үүнийг эсэргүүцэж байна гэжээ.