Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлжээ
2024-06-01 15:32:29
Share
Share this with Close
youtube WeChat

Швед, Финланд, Дани, Норвеги, Исландын удирдагчид 5-р сарын 31-нд Шведийн нийслэл Стокгольм хотноо Хойд Европ буюу Нордикийн таван улс Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен, Норвегийн Ерөнхий сайд Жонас Стеллер, Исландын Ерөнхий сайд Бярни Бенедиксон, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар мөн өдөр Стокгольм хотноо болсон Нордик-Украины дээд хэмжээний уулзалтад оролцов. Дээд хэмжээний уулзалтаар хамтарсан тунхаглал баталж, Нордикийн орнууд Украинд иргэний болон цэргийн дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг онцолжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Швед, Норвеги, Исланд улсууд Украинтай аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Украинд цэрэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлав. Гэрээнд мөн Украиныг цаашид ЕХ болон НАТО-д гишүүнээр элсэхэд дэмжлэг үзүүлэх тухай тусгасан байна.