Ван И Арабын орнуудын зочидтой уулзав
2024-06-01 15:59:51
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр, 31-ний өдөр Бээжинд Хятад Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын 10 дугаар бага хуралд оролцож буй Арабын орнуудын зочидтой уулзав.

Саудын Арабын ГХЯ-ны сайд Фархан Аль Фейсалтай уулзах үе Ван И хэлэхдээ, Хятад улс Саудын Арабыг гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн. Мөн Саудын Арабтай хамтаар чармайж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, хөгжлийн стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, ногоон, тогтвортой хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна.

Файсал хэлэхдээ, хоёр орны тэргүүн нарын удирдлага дор Саудын Араб, Хятад хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. Саудын Араб бие даасан дипломат бодлого баримталж, Хятад улсыг найдвартай түнш хэмээн үзэж, хоёр орны олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.

Кувейтийн Гадаад хэргийн сайд Абдулла Али Яхьятай уулзах үе Ван И хэлэхдээ, Хятад улс Кувейттэй хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Их Мубарак боомтын төсөл, сэргээгдэх эрчим хүч, бохир ус зайлуулах, хөрөнгө оруулалт, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, Хятад-Кувейтийн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, бат бөх болгоход түлхэц өгөхөд бэлэн байна.

Яхья хэлэхдээ, Кувейт Хятад улсыг урт хугацааны найдвартай стратегийн түнш гэж үздэг. Мөн Хятад улстай дээд зиндааны хэлхээ холбоогоо бэхжүүлж, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг ахиулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ.