Тайваний асуудал бол Хятад Америкийн харилцааны хамгийн чухал бөгөөд хамгийн эмзэг гол цөмийн асуудал
2024-06-01 16:12:28
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 6-р сарын 1-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Шангри-Ла яриа хэлэлцээний үеэр "шоудаж", "Энэтхэг-Номхон далайн стратеги" болон Тайваньтай холбоотой асуудлаар хөөрөгдөн ярьсантай холбогдуулан Хятадын тал байр сууриа илэрхийлжээ. 

Америкийн "Энэтхэг Номхон далайн стратеги" гэгч нь бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах туг өргөж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ хүйтэн дайны сэтгэхүй, тэг нийлбэртэй тоглоомыг баримталж, үүдээ түгжсэн онцгой "клуб" байгуулж, АНУ тэргүүтэй ноёрхогч байр сууриа бататгахын төлөө юм гэж Хятадын тал онцолсон байна. 

Тайваний асуудал бол Хятад Америкийн харилцааны хамгийн чухал бөгөөд хамгийн эмзэг гол цөмийн асуудал юм. Сүүлийн жилүүдэд АНУ амлалтаа зөрчиж, “Нэг Хятад”-ын зарчмыг хөндийрүүлж, Тайванийг "тусгаар тогтнуулах"-д нь тусалж, Тайваньд зэвсэг нийлүүлж, Тайваний хоолойг замбараагүй байдал руу хөтөлж байна.

Ардын чөлөөлөх арми Тайванийг Хятадаас салгахыг яасан ч зөвшөөрөхгүй, "Тайванийг тусгаар тогтнуулах" нь дайн зарласан хэрэг юм. Ардын чөлөөлөх арми сургуулилтаа үргэлжлүүлж, дайнд бэлтгэхээ хэзээ ч зогсоохгүй, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах үүргээ тууштай биелүүлнэ.