Эрүүл бие саруул ухаантай сайн хүүхэд болон өсөн торнихыг хүсэв
2024-06-01 16:05:37
Share
Share this with Close
youtube WeChat

Төрийн Зөвлөлийн гишүүн, Төрийн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, Хүүхдийн Ажлын Хорооны дарга Шэнь И-чинь өнөөдөр, 6-р сарын 1-ний өдөр Хятадын Хүүхдийн төвд ирж, "Том гүрний өсвөр үеийнхний мөрөөдөл, би эх оронтойгоо хамт" сэдэвт арга хэмжээнд оролцож, өргөн олон хүүхэд багачуудад баярын өдрийн мэнд хүргэжээ. Тэрээр хэлэхдээ, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жижян бага сургуулийн сурагчдад өгсөн хариу захидал нь нийт хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд чин сэтгэлээсээ анхаарал хандуулж, хайрлан халамжилж буйг харуулж байна. Өсвөр үеийнхэн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний сургаалыг байнга санаж, үзэл санаа, итгэл үнэмшлээ бэхжүүлж, намынхаа үгийг сонсож, нам, эх орондоо хайртай, бие даасан, ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг, урагшаа тэмүүлж яваа шинэ эриний сайн хүүхэд болохын төлөө зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Бүх шатны засгийн газар, холбогдох салбарууд хүүхдийн хөгжлийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, хүүхэд, өсвөр үеийнхэнд илүү хайр халамж үзүүлэхийг тэрээр онцолжээ.