Ливийн Ерөнхий сайд Абдул Хамид Дбайба ХТРТ-д ярилцлага өгчөө
2024-06-01 14:56:03
Share
Share this with Close
youtube WeChat

Ливийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Абдул Хамид Дбайба ХТРТ-ийн сэтгүүлчдэд ярилцлага өглөө. 

Сурвалжлагч: Та ерөнхий сайдын албан тушаалд орсноос хойш анх удаагаа Хятадад айлчилж байна. Та мөн томоохон төлөөлөгчдийн багийг тэргүүлж ирснийг бид анзаарсан. Та Хятадад хийх энэ аялчлалаар ямар хүлээлттэй байна, ямаршуухан үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа хуваалцана уу?

Абдул Хамид Дбайба: Хятадад хийсэн энэ айлчлал түүхэн онцгой нөхцөлд болж байгаа учраас миний хувьд маш чухал. Ливи улсын ерөнхий сайдын хувьд миний хэлэх зүйл бол сүүлийн жилүүдэд, ялангуяа сүүлийн 10-15 жилийн хугацаанд Ливи улс хагарал бутрал, дайн дажинд өртөж, эдийн засгийн хөгжил болон ард иргэдийн амьжиргаа зэрэг олон тал маш хүнд хэцүү үеийг өнгөрүүлсэн. Гэхдээ өнөөдөр бид зөвхөн эдгээр асуудлаар ирж байгаа биш, бид бас тодорхой хэмжээний үр дүнд хүрч, манай улс тогтвортой байдал, хөгжил зүг урагшилж байна. Энэ удаагийн Хятадад хийсэн айлчлал нь Ливи болон Ливийн ард түмний хувьд улс төр, эдийн засгийн аль адинд нь стратегийн чухал ач холбогдолтой юм.

Сурвалжлагч: Тавдугаар сарын 30-нд Бээжинд Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын 10-р бага хурал нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, чухал илтгэл тавьсан. Эрхэм та нээлтийн ёслолд оролцож, Ши Жиньпиний хэлсэн үгийг маш ойрын зайнаас сонссон байх. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцах уу ? 

Абдул Хамид Дбайба: Хятад улс бол дэлхийн хамгийн агуу улсуудын нэг юм. Арабын орнууд тэр дундаа Ливийн хувьд Хятад улс маш чухал. Бид Хятад улсыг хүндэтгэж, Ливийн ард түмэнд хүчтэй дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Хятадын талын үзүүлсэн дэмжлэг нь бодитой, шударга байдаг. Иймэрхүү нааштай хүчин зүйлийн улмаас бид энд ирж байна. Ливи, Хятад, Арабын орнууд болон Хятадын харилцааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Ши Жиньпин дарга цуврал санаачилга дэвшүүлснийг бид бүрэн хүлээн зөвшөөрч, Хятад улс эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологи, дэлхийн ирээдүйг тодорхойлоход зохих үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, хүмүүнлэгийн үйлсийг баталгаажуулж, аюулгүй, тогтвортой байдлыг дэмжиж, зөрчил маргааныг зөв зохицуулахыг дэмждэг. Хятад улс энх тайвны үзэл баримтлалыг дэмжиж, дэлхийн тавцанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.