Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны хорооны 17-р хурал Москвад болов
2024-06-01 15:29:29
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 31-нд ОХУ-ын нийслэл Москвад Хятад Оросын Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хорооны Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны дэд хорооны 17-р хурал болов. Хуралд хоёр орны хэвлэл мэдээлэл, кино, телевизийн 50 гаруй төлөөлөгч оролцжээ.

Уулзалтаар өнгөрсөн жилээс хойших хоёр талын хамтын ажиллагааг дүгнэж, өндрөөр үнэлсэн бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээ сурвалжлага, контент солилцох, аж үйлдвэрлэлийн хөгжил болон бусад салбарын хамтын ажиллагаа тогтвортой, эрч хүчтэй хэвээр байж, чухал үр дүнд хүрсэн гэж үзэв. "Орчин үеийн хүчирхэг улс орны хөгжлийн код - Ши Жиньпиний эдийн засгийн үзэл баримтлалын цаг үеийн шинж чанар ба бодит үнэ цэнэ" хэмээх судалгааны төвийн тайлангийн орос хувилбарыг нийтлэв. Мөн хоёр талын хамтран бүтээсэн “Торгоны замын цуурай” уран сайхны киног хоёр улсад гаргасан. "Бай Юй Лань театр"-ыг Оросын томоохон телевизийн сувгууд болон онлайн платформ дээр ажиллуулсан. Москвагийн дэлхийн контентын зах зээлийн үзэсгэлэнгийн Хятадын хамтарсан лангуу, Хятад-Оросын хүүхэлдэйн киноны салбарын яриа хэлэлцээ, Хятад-Оросын богино хэмжээний видео бичлэгийн уралдаан амжилттай болсон. Эдгээр үйл ажиллагаа нь хоёр орны соёлын солилцоог ахиулж, Хятад Оросын найрсаг харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Талууд уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, хоёр улсын хэвлэл мэдээллийнхэн хамтран хамтын ажиллагааны 70 гаруй төслийг хэрэгжүүлэхээр болжээ.