Палестины асуудлыг зохицуулахад шударга ёс дутаж болохгүй
2024-06-01 00:06:10
Share
Share this with Close
youtube WeChat

Израил тавдугаар сарын 30-нд Газын бүсэд цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бол үүнтэй зэрэгцэж хэдэн мянган километр алсын дорно дахины Бээжин хотод зохиогдсон Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний X бага хурлаар “Палестины асуудлаарх Хятад, Арабын орнуудын хамтарсан мэдэгдэл”-ийг баталж, Газын бүсийн мөргөлдөөнийг намжаах, Палестины асуудлыг шударгаар, урт хугацаанд шийдвэрлэхийг дэмжих хүчтэй дохиог дэлхий нийтэд уламжилсан юм. 

Хятад улсын дарга Ши Жиньпин уг форумын нээлтийн үеэр “дайн цаг хугацаагүй үргэлжилж болохгүй, шударга ёс ч байнга хожигдсоор байж болохгүй, “Хоёр улсын төсөл”-ийг нэн ч гуйвуулж болохгүй” гэж хэлсэн нь олон улсын хэмжээнд хүмүүсээс маш их дэмжигдсэн байна. 

Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейт хэлэхдээ, Палестины асуудлаарх Хятадын шударга байр суурийг Арабын орнууд өндрөөр үнэлж байна. Бид Хятадын талтай хамтдаа гал зогсоох үйл явцыг ахиулж, нөхцөл байдлыг намдаах, Палестины асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.

АНЭУ-ын Хятад судлаач Нажира хэлэхдээ, Палестин үндэстний хууль ёсны эрхийг сэргээхийг Хятад улс дэмжиж байгаа нь Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг бодитоор хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг хамгаалах тууштай байр суурийг харуулж байна гэжээ. 

Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайд нарын түвшний X бага хурлаар баталсан хамтарсан мэдэгдэлд, Палестины ард түмний эрх ашгийг Израилын тал хохироосоор байгааг Хятад, Арабын орнууд буруушааж, Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй хүчтэй шийдвэр гаргаж, урт хугацаанд гал зогсоохыг биелүүлж,  Палестины ард түмнийг албадан нүүлгэхийг хориглож, тусламжийн эд материал Газын зурваст саадгүй нэвтрэхийг шаардсан байна. Түүнчлэн “Хоёр улсын төсөл” нь Палестины асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц гаргалгаа болохыг дахин онцолжээ. 

Энэ оны нэгдүгээр сард Хятад улс Египет болон Арабын холбооны нарийн бичгийн дарга нарын газартай тус бүр хамтарсан мэдэгдэл гаргаж, тавдугаар сард Францтай хамтран Ойрх Дорнод дахь нөхцөл байдлын талаарх хамтарсан мэдэгдэл нийтэлсэн бол 30-ны өдөр Арабын орнуудтай хамтарсан мэдэгдэл гаргаж байна. Энэ нь Палестины асуудлыг шийдвэрлэх Хятадын санал санаачилга, үзэл бодол маш тодорхой байгааг харуулж байна, өөрөөр хэлбэл ойрын тулгамдсан асуудлыг урт хугацааны стратегитай уялдуулан шийдвэрлэхийг Хятад улс санаачилж байгаа болно.       

Одоогоор хамгийн тулгамдаад байгаа асуудал бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан гал зогсоох тогтоолыг шуурхай хэрэгжүүлж, нэн даруй гал зогсоож, мөргөлдөөн гаарч, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдалд улам их сорилт учруулахаас зайлсхийх ёстой. Урт хугацааны хувьд 1967 онд тогтоосон хилийн шугамаар зааглаж, зүүн Иерусалимыг нийслэл болгосон бүрэн эрхт Палестин улсыг байгуулах ёстой. “Хоёр орны төсөл”-ийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлбэл сая Палестины ард иргэдийн мөрөөдөл биелж, Израилын аюулгүй байдал баталгаатай болж, Ойрхи Дорнодын бүс жинхэнэ утгаараа энх тайвныг угтан авах юм. 

Палестины асуудал өнөө хүртэл шийдэгдээгүй нь Америк зэрэг барууны цөөн орны саад тотгор хийсээр байгаатай шууд холбоотойг дурдахгүй байж болохгүй. Улс төрийн ашиг сонирхол, дэлхийн стратегиа бодолцон Америк Израилыг л дэмжиж, Аюулгүйн зөвлөлийн гаргасан Палестин, Израилын хооронд гал зогсоох тогтоолын төслийг удаа дараа эсэргүүцэж, Израилд их хэмжээний цэргийн тусламж үзүүлж, Ойрх Дорнодын энхийн үйл явцыг буруу зам руу хөтөлж байна. 

Хятад улс хариуцлагатай том гүрэн болохын хувьд Арабын орнуудтай хамтдаа шударга ёсны талд зогсож, Палестин, Израилын хооронд нэн даруй ямар ч угтвар нөхцөлгүйгээр гал зогсоохыг дэмжиж, Палестины асуудлыг эртхэн шударгаар шийдвэрлэхийг ахиулж, дайны хөлд гишгэгдэж буй Ойрх Дорнодын бүс эртхэн энх тайван тогтоохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.