"Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг бий болгох нь" сэдэвт семинар Бээжинд болов
2024-06-02 23:13:59
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 2-нд Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академиас зохион байгуулсан "Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг бий болгох нь" сэдэвт семинар Бээжинд болов. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга Ли Шулэй оролцож, үндсэн илтгэл хийв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Соёлын өв залгамжлал, хөгжлийн симпозиум" дээр шинэ эриний соёлын эрхэм зорилгыг биелүүлж, Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг цогцлоохыг уриалсан нь Хятадын соёлын бүтээн байгуулалтын зорилтот чиг хандлагыг тодорхойлов. Симпозиумын нэг жилийн ойн үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал илтгэлийн үзэл баримтлалыг дүгнэж, Ши Жиньпиний соёлын үзэл бодлыг гүнзгий судалж, ойлгож, эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг харилцан солилцох нь маш чухал ач холбогдолтой гэж хуралд оролцсон зочид үзэж байна.