Тайванийг Хятадаас салгахыг оролдогч өөрсдөө сөнөх болно
2024-06-02 12:17:16
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, зурагдугаар сарын 2-нд Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жүнь Шангри-Ла яриа хэлэлцээний үеэр “Дэлхийн аюулгүй байдлын талаарх Хятадын үзэл баримтлал" сэдвээр илтгэл тавьж, Тайванийг Хятадаас салгахыг оролдогч бүхэн мөхөж, өөрийгөө устгах болно гэж онцолжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс улс орнуудын хууль ёсны эрх ашгийг хүндэтгэсээр ирсэн. Үүний нэгэн адил Хятадын үндсэн ашиг сонирхол бол ариун тагшин бөгөөд халдашгүй юм. Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах нь Хятадын армийн эрхэм зорилго байгаа юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд “Нэг Хятад”-ын зарчим нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болоод он удаж байна. Одоогийн асуудал бол Ардчилсан дэвшилт намын эрх баригчид Тайванийн хоолойн хоёр эргийн нийгэм, түүх, соёлын харилцаа холбоог таслахын тулд "Тайванийг аажим аажмаар тусгаар тогтнуулах" арга замыг сэдэж буй явдал юм. Энэ нь түүхийн ичгүүр болж бүтэлгүйтэх нь гарцаагүй гэв.

Хятад улс Тайваньтай холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх нь Хятадын дотоод хэрэг бөгөөд гадны хүчин хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хятад улс энх тайван нэгдлийг тууштай баримталж ирсэн боловч "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн гаднын хүчин уг үйл хэрэгт саад учруулж, үндэстнийг хагалан бутаргах аюул оршсоор байна гэж Дун Жүнь онцоллоо. 

Хятадын Ардын Чөлөөлөх Арми бол эх орныхоо нэгдлийг хамгаалдаг хүчирхэг хүчин. "Тайванийг тусгаар тогтнуулах"-г хазаарлан зогсоохын тулд хүчтэй арга хэмжээ авч, шийдэмгий байх болно. Хэн хэрэв Тайванийг Хятадаас салгах гэж зүрхэлбэл тэр цэгээрээ мөхөж, өөрсдөө сөнөх болно.