Данийн хангасан зэвсгийг Украин өөрийн хилийн гадна ашиглаж болно
2024-06-02 12:20:39
Share
Share this with Close
youtube WeChat

Дани улсаас нийлүүлсэн F-16 сөнөөгч онгоцыг удахгүй Украинд хүлээлгэн өгнө гэдгээ тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдэв. Тэрээр мөн хэлэхдээ, Украин Данийн зэр зэвсгийг Украины хилийн гадна цэргийн зориулалтаар ашиглаж болно гэж хэлснийг тавдугаар сарын 31-нд ХТРТ-ын сэтгүүлч мэдээлжээ. 

Дани улс бол Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхээр тохиролцсон анхны орнуудын нэг юм. Данийн Гадаад хэргийн сайд Ларс Расмуссен, хэрвээ Украин барууны орнуудаас нийлүүлсэн F-16 сөнөөгч онгоцнуудыг Оросын нутаг дахь цэргийн объектыг довтлоход ашиглавал энэ нь олон улсын хууль тогтоомжид нийцнэ гэж өмнө нь хэлж байсан юм.