Чан Э-6 саран дээр амжилттай газардлаа
2024-06-02 14:14:33
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 2-ны 6 цаг 23 минутад Куэкяо-2 релей хиймэл дагуулын дэмжлэгтэйгээр Чан Э-6 аппарат болон дээш өргөх төхөөрөмжийн угсармал урьдчилан сонгосон газардах бүс буюу сарны алс талд байрлах Өмнөд Туйл-Айткен сав газарт амжилттай газардсаныг сурвалжлагч Хятадын Үндэсний сансар судлалын газраас мэдээлэв.

Чан Э-6 нь хүн төрөлхтний анхны сарны алс талын түүвэр буцаалтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь 2020 онд Чан Э-5 сарны түүврийн амжилттай харьцуулахад олон инженерийн шинэчлэл, өндөр эрсдэлтэй бөгөөд олон сорилтыг туулна.