Израиль, Хамас хоёрын хооронд гал зогсоохыг Египет, Катар, АНУ уриалав
2024-06-02 13:35:14
Share
Share this with Close
youtube WeChat

Египет, Катар, АНУ 6-р сарын 1-ний өдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, Америкийн саяхан зарласан шинэ саналын үндсэн дээр Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн Хамас болон Израйлийг Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриалав.

Хамас мөн өдөр мэдэгдэл нийтэлж, Ж.Байдены зарласан холбогдох саналыг Хамас "эерэг"-ээр үзэж байна гэжээ.

Израилийн Ерөнхий сайдын албанаас 6-р сарын 1-нд мэдэгдэл гаргаж, Израилийн дайныг зогсоох нөхцөл "өөрчлөгдөөгүй" бөгөөд энэ нь Хамас-ын цэрэг, засаглалын чадавхийг устгаж, баривчлагдсан бүх хүмүүс суллагдаж, Газын зурвас Израильд аюул учруулахгүй байхыг баталгаажуулах явдал юм. Эдгээр нөхцлүүдийг биелүүлэх хүртэл Израиль байнгын гал зогсоохыг зөвшөөрнө гэсэн оролдлого "боломжгүй" юм.

6-р сарын 1-ний орой Израилийн олон тооны иргэд Иерусалим, Тель-Авив болон бусад газарт жагсаал хийж, шинэ саналыг хүлээн авахыг Израилийн засгийн газарт уриалав. Харин Израилийн Үндэсний аюулгүй байдлын сайд Бен Гвир, Сангийн сайд Безалел Смотрич нар тус тус мэдэгдэл хийж, Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоох саналыг хүлээн авбал тэдний тэргүүлсэн намууд эрх баригч эвслээс гарна гэж мэдэгджээ.