Төв нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих хурал боллоо
2024-06-02 14:34:12
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 1-нд Хятадын Төв нутгийн хөрөнгө оруулалт худалдааны 13 дахь удаагийн яармагийн төв нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих хурал Хунань мужийн Чанша хотод болов. Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дэд дарга Хэ Баошян хуралд оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ, төв бүс нутаг бол Хятадын үр тарианы чухал бааз, эрчим хүчний түүхий эдийн суурин газар, орчин үеийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, өндөр технологийн аж үйлдвэрийн бааз, тээврийн цогц төв юм. Төвийн бүсийн хөгжил дэвшлийг ахиулах стратеги хэрэгжүүлсэн 20 жилийн турш, төв бүс нутгийн олон салбар иж бүрэн хөгжилд хүрсэн. Төв бүс нутгийн зургаан муж ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний шинэ эриний төв бүсийн хөгжил дэвшлийг ахиулах симпозиумд хэлсэн чухал үзэл баримтлалыг сайтар хэрэгжүүлж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтад төв бүс нутгийн шинэ хуудсыг бичих ёстой.