Америкийн зэвсгээр Орост цохилт өгөхийг Украинд зөвшөөрөв
2024-06-03 10:37:24
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби  2-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Украины тал Америкийн зэвсгээр Оросын хил дотор цохилт өгч болно гэж ерөнхийлөгч Жо Байден зөвшөөрсөн. Гэхдээ зөвхөн Украины Харьков мужийг хамгаалах зорилгоор юм гэжээ. 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн тавдугаар сарын 28-нд, бусад орны зэвсгээр Оросын хилийн дотор цохилт өгч болохыг Украинд барууны зарим орнууд хүлээн зөвшөөрсөн нь “галаар тоглож буй хэрэг”, үүний үр дагавар маш хүнд ноцтой байх болно гэж мэдэгдсэн юм.