Сальвадорын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Ши Жиньпиний тусгай төлөөлөгч оролцов
2024-06-03 09:54:28
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 6 дугаар сарын 1-нд Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Соёл, аялал жуулчлалын яамны сайд Сүнь Е Ли Сальвадорын нийслэл Сан Сальвадор хотод ерөнхийлөгч Наиб Букелегийн тангараг өргөх ёслолд оролцов. Наиб Букеле энэ үеэр Сүнь Е Ли-г хүлээн авч уулзав.

Ши Жиньпиний баярын мэндчилгээг ерөнхийлөгч Наиб Букелед уламжилсан Сүнь Е Ли хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 6 жилд хоёр улсын төрийн тэргүүний удирдлагаар Хятад Сальвадорын харилцаа баялаг агуулгатай болж, бүх талаар хурдацтай хөгжиж, үндэс суурь нь бэхжлээ. Харилцааны үр нөлөө улам тэлж, эрчтэй, өргөн уудам хэтийн төлөв харагдаж байна. Сальвадорын хамт хичээж, хөгжлийн стратегийг илүү ойртуулж, ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөжүүлэн Хятад Сальвадорын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэв.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд нь Ши Жиньпин дарга тусгай төлөөлөгч томилж оролцуулсанд Наиб Букеле талархал илэрхийлж, Ши Жиньпин даргад миний дотно сэтгэлийн мэндчилгээг уламжлаарай гэж Сүнь Е Ли-д хүсэв. Хятад, Сальвадорын харилцаа бол маш чухал. Хятадтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талт харилцааг нэн өндөр түвшинд ахиулахад Сальвадор улс бэлэн гэж Наиб Букеле хэлэв.



Уртнасан