Филиппиний байр суурь нь түүхийг үл тоомсорлосон үйлдэл
2024-06-03 15:34:03
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Шангри-Лагийн уулзалтад Өмнөд тэнгисийн асуудлаар илтгэл тавив. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч сурвалжлагчийн асуултад хариуллаа.

-Шангри-Лагийн 21 дэх уулзалтад Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос илтгэл тавихдаа, Филиппиний нутаг дэвсгэрийн хамрах цар хүрээний тухай хууль эрх зүйн үндэслэл гэгчийг өгүүлэв. Тэрээр “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц” болон Өмнөд тэнгисийн арбитрын шүүхийн шийдвэр бүгд Филиппиний хууль ёсны эрх ашгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Өмнөд тэнгисийн тухай Филиппиний бодлогын суурь гэж хэлжээ. Хятадын тал үүнд ямар хариу өгөх бэ? 

Сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, Филиппиний байр суурь нь түүх болон бодит үнэнийг үл тоомсорлож, тэнгисийн тухай буруу байр сууриа сурталчилж, далайн тухай үйл явдлыг мушгин гуйвуулж, хөөрөгдөж байна. Хятадын байр суурийг энд тодорхойлъё.

Нэгд, Хятад улс Өмнөд тэнгисийн арал олтригуудад маргашгүй бүрэн эрхтэй. Холбогдох далайн бүсэд бүрэн эрх, харьяаллын эрхтэй.

Хоёрт, Филиппиний нутаг дэвсгэрт Хятадын Өмнөд тэнгисийн арал олтригууд багтахгүй. Филиппиний нутаг дэвсгэрийн хамрах хүрээ нь 1898 оны “Америк-Испанийн энх тайвны гэрээ”, 1900 оны “Филиппиний захын арлуудыг тасалж өгөх тухай Америк-Испанийн гэрээ”, 1930 оны “Их Британийн Хойд Борнео ба Америк Филиппиний хоорондох хил хязгаарыг тогтоосон гэрээ” зэрэг иж бүрэн олон улсын гэрээгээр тодорхойлогддог.

Гуравт, Өмнөд тэнгисийн арбитр гэгч нь хууль бус, хүчингүй. Филиппин нь Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ганц талаас олон улсын арбитрын шүүх хуралдаан эхлүүлсэн нь “Далайн эрх зүйн тухайн НҮБ-ын конвенц”, Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг зэрэг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн.

Дөрөвт, Сүүлийн үед Хятад Филиппиний Өмнөд тэнгисийн асуудлаар ширүүссэн хариуцлага Филиппиний талд байна. Филиппин өөрийн амлалт, Хятад Филиппиний нийтлэг ойлголтоос няцаж, “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийг зөрчиж, хэлсэндээ хүрэхгүй, итгэл үнэмшлээ алдав. Далай дээр бүрэн эрхэнд халдах өдөөн хатгалга удаа дараа хийж, хэрэг үүсгэж байна. Бүс нутгийн гаднах хүчинтэй сүлбэлдэн Өмнөд тэнгист эвсэл бүлэглэл бүрдүүлж, зэвсгийн хүч гайхуулж, Хятадыг гүтгэн харлуулах хуурамч мэдээлэл цацаж, олон улсын хамтын нийгэмлэгийн үзэл ойлголтыг төөрөгдүүлж байна.

Тавд, эдүгээ Хятад болон АСЕАН-ны орнуудын хүчин чармайлтаар Өмнөд тэнгисийн нөхцөл байдал ерөнхийдөө тогтвортой байна.

Зургаад, Хятадын тал өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаалж, түүхийн бодит үнэнийг хүндэтгэж далай тэнгисийн тухай зөрчил, санал зөрөлдөөнөө яриа хэлцэл, зөвшилцлийн замаар эв зүйтэй зохицуулах байр суурь баримталж байна гэв.



Уртнасан