Оросын анхааруулгыг нухацтай авч үзэхийг АНУ-д уриалав
2024-06-03 19:30:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 6-р сарын 3-нд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Украины зэвсэгт хүчин АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгээр Оросын хил дэх обьект руу довтлохыг АНУ зөвшөөрсөн талаар хэлэхдээ, үхлийн үр дагаварт хүргэж болзошгүй аливаа үйлдлээ орхихыг АНУ-т Орос анхааруулж байна. Үүний зэрэгцээ АНУ-ыг Оросын талын анхааруулгыг нухацтай байр сууриар авч үзэхийг АНУ-т уриалж байна гэжээ.

Тэрээр мөн Оросын зэвсэгт хүчин Украины армийн Оросын пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэх систем рүү дайрахаас сэргийлэх бөгөөд Орос улс ижил зэрэглэлийн бус хариу арга хэмжээ авч магадгүй гэж хэлсэн байна.

Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби орон нутгийн цагаар 6-р сарын 2-нд Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Украины тал АНУ-ын хангасан зэвсгээр Оросын хилд цохилт өгч болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зөвшөөрсөн. Гэхдээ зөвхөн Украины Харьков мужийг хамгаалах зорилгоор юм гэжээ. Ренчинсоо