Тайвань болон Өмнөд тэнгисийн асуудлаар үг яриа, үйл ажиллагаандаа болгоомжтой байхыг Өмнөд Солонгосоос шаардав
2024-06-03 20:03:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, зургадугаар сарын 3-нд Тайваний асуудал болон Өмнөд тэнгисийн асуудлаар БНСУ, АНУ, Япон удаа дараа буруу мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан Хятадаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч хатуу байр сууриа илэрхийлэв.

Тавдугаар сарын 31, зургадугаар сарын 2-нд Өмнөд Солонгос Америк, Японтой Гадаад харилцааны дэд сайд нарын зөвшилцөл, Батлан хамгаалахын сайдын уулзалтыг тус тус зохион байгуулсан бөгөөд тэд Тайванийн асуудал болон Өмнөд тэнгисийн асуудлаар буруу мэдээлэл түгээж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, хар цагааныг хутган Хятад руу дайрч, Хятадын бүрэн эрх, язгуур ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байна. Хятад улс үүнд маш дургүйцэж, хатуу эсэргүүцэж байгаа бөгөөд Өмнөд Солонгостой төв чангаар харилцаж байгаагаа илэрхийлжээ. 

Өмнөд Солонгосын тал Хятадын хатуу эсэргүүцлийг үл ойшоон, Тайвань болон Өмнөд тэнгисийн асуудлаар холбоотон Америк, Японтой хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь Хятад, Өмнөд Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны үзэл баримтлалд нийцэхгүй бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд ашиггүй юм. Тайвань болон Өмнөд тэнгисийн асуудлаар үг яриа, үйл ажиллагаандаа болгоомжтой хандаж, Хятад, Өмнөд Солонгосын харилцааны нийтлэг эрх ашгийг хамгаалахын тулд бодитой арга хэмжээ авахыг Хятад улс Өмнөд Солонгосоос шаарджээ.