Орос Украин байлдааны тайлангаа шинэчилжээ
2024-06-03 15:23:19
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр, 2-нд шинэ тайлан гаргажээ. Донецк бүсийн Уманское сууринг хяналтдаа авсан. Олон чиглэлд Украины армид цохилт өгч, зэвсэг, зэвсгийн агуулахыг устгасан байна. Украины МиГ-29 хоёр сөнөөгч онгоц, нисгэгчгүй 50 төхөөрөмжийг устгаж, олон төрлийн пуужин, агаарын бөмбөг, пуужинг тосч устгасан гэжээ. 

Украины ЗХЖШ тайландаа, Покровскийн чиглэлд 17 удаа тулалдсан. Харьковын чиглэлд Оросын арми Старика хотын ойролцоо довтолсныг няцаасан. Оросын хуягт машинууд, их бууг Украинчууд устгасан гэв.