Хятад Европын худалдааны маргааныг яриа хэлцлээр зохицуулах саналтай
2024-06-03 10:10:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны сайд Ван Вэньтао тухайн орон нутгийн цагаар 6-р сарын 1-нд Испанийн Барселона хотод Испани дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын дугуй ширээний уулзалт зохион байгуулсан гэж Худалдааны яам өчигдөр, 2-нд мэдээлэв.

Ван Вэньтао хэлэхдээ, Хятадын тал яриа хэлэлцээ хийж Хятад Европын хооронд үүссэн худалдааны маргааныг зүй зохистой шийдвэрлэхийг зорьж байна. Хэрэв Европын тал өөр байр суурьтай байвал Хятадын тал шаардлагатай арга хэмжээ авч Хятадын компаниудын эрх ашгийг хамгаалах болно. Европын холбоо сүүлийн үед Хятадын “хэт үйлдвэрлэл”, “шударга бус өрсөлдөөн” гэдэг үг яриа гаргаж, өөрийн талдаа худалдааг дэмжих бодлого хэрэгжүүлэн, Хятадын цахилгаан автомашин, төмөр замын салбар, нарны зайн хураагуур хавтан, салхины эрчим хүч, аюулгүй байдлын хяналт, эмнэлгийн тоног төхөөрөмжид хянан шалгалт явуулж, Хятад Европ хоорондын худалдааны маргаан шат ахиж өргөжөөд байна. Франц, Герман, Европын холбооны удирдлагууд “худалдааны дайнаас” зайлсхийх, дүрэмд суурилсан олон талт худалдаа, шударга өрсөлдөөнийг дэмжинэ гэж удаа дараа илэрхийлж байсан. Хятад Франц, Европын холбооны удирдлагын уулзалтаар тохиролцсон ойлголтоор бид яриа хэлэлцээний замаар худалдааны маргааныг зохицуулах саналтай байна. Хоёр талын зүй ёсны асуудлыг харгалзан үзэж, худалдааны маргааныг өргөжүүлэхээс зайлсхийх ёстой. Европын холбоо өөр байр суурь баримталж, өөр алхам хийж Хятадын компаниудад дарамт үзүүлсээр байвал Хятад шаардлагатай арга хэмжээг авч өөрийн улсын компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаална гэжээ. 

Ван Вэньтао хэлэхдээ, Испани улс Хятадад найрсаг ханддаг, Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд барууны орны эдийн засаг, нийгмийн хөгжилд нааштай хувь нэмэр оруулж ирсэн. Иймд Хятад Испанийн худалдааны хамтын ажиллагааны чухал ач холбогдлыг ойлгон таньж, хөрөнгө оруулалт, худалдааг идэвхтэй өрнүүлж, шинэ цаг үеийн Хятад Испанийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагаанд эдийн засаг, худалдааны хүчин чадлыг үргэлжлүүлэн нэмэрлэх ёстой гэжээ.