Инженерийн Академийн 30 жилийн ойд Ши Жиньпин баяр хүргэв
2024-06-03 16:45:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Инженерийн Академи байгуулагдсан 30 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, НТХ-ны нэрийн өмнөөс баяр хүргэж, академичид, инженерийн шинжлэх ухаан технологийн ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин баярын захидалдаа, энэ 30 жилд намын хүчирхэг удирдлагаар Хятадын Инженерийн Академи нь академичид, инженерийн шинжлэх ухаан технологийн олон ажилтнуудтай эв нэгдэн нягтарч, тус салбарын хөгжлийг урагш ахиулж, шинжлэх ухаан технологийн бэрх хэцүү асуудалд тасралтгүй ахиц гаргаж, том гүрний инженерүүд улс оронд хэрэгцээтэй чухал эд хэрэгсэл бүтээж, Хятадын инженерийн шинжлэх ухаан технологийн инновацид дэвшил гаргаж, эдийн засаг нийгмийн өндөр чанартай хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Инженерийн шинжлэх ухаан технологи нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн чухал хөдөлгүүр болно. Хятадын Инженерийн Академи шинэ гараанаас улс орны стратегийн шинжлэх ухаан технологийн зориг санааг хөгжүүлэн, инновацийг тэргүүлүүлэн дагуулж, гол чухал технологид хурдацтай ахиц гаргаж, улс орны өндөр зэрэглэлийн зөвлөхүүдийн ажил үүргийг идэвхжүүлж, өндөр технологийг өөрсдөө эзэмшин хүчирхэгжих, дэлхийн шинжлэх ухаан технологийн хүчирхэг гүрэн болгоход их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

6 дугаар сарын 3-ны үдээс хойш Бээжин хотод “Инженерийн шинжлэх ухаан технологийн эрхэм зорилгыг хэрэгжүүлж шинжлэх ухаан технологийн хүчирхэг гүрэн болгох бүтээн байгуулалтыг ахиулъя” сэдэвт семинарыг Хятадын Инженерийн Академи зохион байгууллаа. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Дин Шюэшян хуралд оролцож, Ши Жиньпиний баярын захидлыг уншиж хүргээд, дараа нь илтгэл тавив.



Уртнасан