Хятадын Шэньжөү-7 хөлгийн нисэгч сансарт анх удаа алхаж үзүүлсэн юм
2024-06-03 16:27:50
Share
Share this with Close
youtube WeChat

△2008 оны 9-р сарын 25-нд Шэньжөү-7 нисэгчтэй сансрын хөлөг амжилттай хөөргөв

△Шэньжөү-7 хөлгийн сансрын нисэгч Жай Жиган бүхээгээс гарч, таван одтой улаан туг барьж сансарт алхав

2008 оны 9-р сарын 25-нд Жай Жиган, Лю Бөмин, Жин Хайпэн нарын ниссэн Шэньжөү-7 хөлөг Ганьсү мужийн Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-2F зөөгч пуужингаар сансарт хөөрсөн байна. 2008 оны 9-р сарын 27-нд бүхээгээс гарч, хятад хүн анх удаа сансарт алхсан юм. 2008 оны 9-р сарын 28-нд нисэгчид эх дэлхийдээ бууж иржээ.  Шэньжөү-7 хөлгийн нислэг бүхээгээс гарах болон жижиг хиймэл дагуулын дагалдах нислэгийг амжилттай гүйцэтгэж, техникийн олон туршилт явуулж Хятадад шинэ хуудас нээжээ.

△ Шэньжөү-7 сансрын хөлгийн загвар

Шэньжөү-7 сансрын хөлгийн өндөр 9 метр, доторх диаметр дээд талдаа 2.5 метр. Нисэгчид чөлөөтэй хөдөлж болох талбай 6 шоо метр юм. Сансрын хөлгийн үндсэн бүтэц нь "гурван бүхээг, нэг хэсэг" юм. Дээрээс доошоо хөдөлгөгч бүхээг, буцах бүхээг, тойрог замын бүхээг болон хамгийн дээд талын нэмэлт сегмент юм.

△Шэньжөү-7 сансрын хөлгийн буцах бүхээг аюулгүй газардлаа

△Шэньжөү-7 сансрын хөлгийн гурван нисэгч аялалд гарахын өмнө

Шэньжөү-7 сансрын хөлөг бол Хятадын нисэгчтэй хөтөлбөрийн дагуу хөөргөсөн долоо дахь хөлөг юм. Мөн Хятадын сансрын нисэгчтэй нислэгийн гурав дахь даалгавар бөгөөд Хятадын сансрын хөгжлийн "гурван шат"-тай стратегийн хоёр дахь үе юм. Шэньжөү-7 сансрын нисэгчтэй хөлгийн нислэг амжилттай болж, Хятадын сансрын нисэгчид анх удаа задгай сансарт ажилласан. Ингэснээр Америк, Оросын дараа Хятад улс сансрын бүхээгийн гадна ажиллах технологийг эзэмшсэн дэлхийн гурав дахь орон болсон нь тус улсын сансар судлалын салбарын чухал үйл явдал юм.