Амралтын өдрүүдэд Америкт 5 хүн буудуулж амиа алджээ
2024-06-03 09:57:41
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ амралтын өдрүүдэд Америкийн олон газар галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг гарч, дор хаяж 5 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.

Зургадугаар сарын 1-ний өглөө Аризона мужийн Финикс хотын өмнө талын хороололд хоёр хүн буудуулан амиа алдаж, дөрвөн хүн шархаджээ. Маргааш нь буюу 2-ны өглөө Охайо мужийн Акрон хотын нэгэн дүүрэгт галт зэвсгийн аллага үйлдэгдэж нэг хүн үрэгдэж, 24 хүн шархадсан. мөн өдрийн өглөө эрт Пенсильвани мужийн Питтсбург хотын захад 2 хүн буудуулж үхсэн, 7 хүн шархадсан. Энэ хэрэг уушийн газар үйлдэгдсэн тул олон хүн өртжээ.


Уртнасан