Украины энх тайвны уулзалтад оролцохгүй байхаа Хятад улс мэдэгджээ
2024-06-03 17:55:54
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 3-нд болсон ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээд хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Хятад улс Украины энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцохгүй байх талаар сурвалжлагчийн асуултад хариуллаа. 

Сурвалжлагч: Өнгөрсөн долоо хоногт Хятад улс Швейцарьт болох Украины энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Энэ уулзалтыг зохион байгуулахад Хятад улс Швейцарь, Украиныг дэмжихгүй байна уу? Швейцарийн энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдэг нь энх тайвныг дэмжихгүй гэсэн үг гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна вэ?

Мао Нин: Хямралыг энхийн замаар зохицуулах бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой гэж Хятад улс үздэг. Украины энх тайвны дээд хэмжээний уулзалтыг Швейцарь улс зохион байгуулж байгааг бид анхнаасаа чухалчилж, Швейцарь, Украин зэрэг холбогдох талуудтай нягт харилцаатай байсаар ирсэн. Хятад улс энх тайвны уулзалт нь Орос, Украинд хүлээн зөвшөөрөгдсөн, бүх талуудын тэгш оролцоотой, энх тайвны бүх төлөвлөгөөний тухай шударгаар хэлэлцэх зэрэг гурван чухал зүйлийг хангасан байх ёстой гэж олон удаа онцлон тэмдэглэсэн. Хятад улс энэ удаагийн хуралд оролцох боломжгүй байгаа нь дээрх 3 зүйл хангагдаагүй гэж үзэж байгаагаас шалтгаална гэжээ.