Гал зогсоох саналыг хүлээн авч болно, гэвч цэргийн ажиллагааны зорилго өөрчлөгдөхгүй
2024-06-03 10:35:47
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 2-ны өдөр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн гадаад бодлогын ахлах зөвлөх Офир Фалк, Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах талаар дэвшүүлсэн Америкийн шинэ саналыг Израиль хүлээн зөвшөөрч болно, гэхдээ Газын зурвас дахь Израилийн цэргийн ажиллагааны зорилго өөрчлөгдөхгүй гэжээ.

Офир Фалк өчигдрийн ярилцлагадаа, Америкийн өмнө дэвшүүлсэн шинэ санал олон талаар учир дутагдалтай. Гэвч барьцаалагдсан бүх хүмүүсээ суллахыг Израилийн тал хүсэж байгаа учир энэ саналыг хүлээн авахад бэлэн. Гэвч гал зогсоох хэлэлцээр байгуулахын тулд шийдвэрлэх нарийн ширийн олон зүйл, хийх ажил их байгаа. Ер нь бол Израилийн байр суурь өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл бүх хоригдлуудыг суллаж, ХАМАС-ын цэргийн хүчийг устгах хүртэл Газын зурваст цэргийн ажиллагаа явуулна гэжээ.

Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галант мөн өдөр, Газын зурваст Израилийн цэргийн ажиллагаа үргэлжилж байна. Энд ХАМАС-аас үлдэгдэл ч байхыг Израиль хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.


Уртнасан