Чан Э-6 аппарат сарны ар талаас дээж аваад хөөрөв
2024-06-04 10:05:11
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар дугаар сарын 4-ний 7 цаг 38 минутад сарны ар талаас хөрсний дээж авсан Чан Э-6 аппарат хөөрөв. 3000N хүчин чадалтай хөдөлгүүр 6 минут ажиллаж хөөрөх аппаратыг сарны тойрог замд оруулжээ.

Өчигдөр, уржигдар Чан Э-6 аппарат сарны ар талын Өмнөд туйл дахь Айткений сав газарт дээж авах үүргээ шуурхай гүйцэтгэж, гадаргуугаас авсан ховор үнэт дээжийг хөөрөх аппаратын хадгалах төхөөрөмжид савлажээ. Дээж битүүмжлэх явцад судлаачид дэлхийн лабораториос Чюэчяо-2 хиймэл дагуулын ирүүлсэн тандагч аппаратын тоон өгөгдөлд үндэслэн дээж авах бүсийн газар зүйн байрлалыг загварчилж, дээж авах шийдвэр болон холбоос бүрийн үйл ажиллагааг газраас хэмжсэн байна.

Сарны гадаргуугаас дээж авсан Чан Э-6 аппарат таван одот улаан далбааг сарны ар талд амжилттай мандуулжээ. Хятад улс ийнхүү сарны ард талд төрийн далбаагаа анх удаа хөдөлгөөнт хэлбэрээр дэлгэн харуулсан үйл явдал болов. Төрийн далбааг шинэ технологийн нийлэг материалаар бүтээсэн байна. Тавдугаар сарын 3-нд Чан Э-6 аппаратыг хөөргөсөн бөгөөд нэг сарын дараа 6 дугаар сарын 2-нд сарны ар талд Өмнөд туйлын Айткений сав газрын урьдчилан сонгосон бүсэд газардсан билээ.


Уртнасан