Хятадын худалдааны 2500 агуулах гадаадад баригдсан
2024-06-04 09:57:04
Share
Share this with Close
youtube WeChat

"Хил дамнасан цахим худалдааны экспортыг өргөжүүлэх, хилийн чанадад агуулах барих" асуудлыг түргэвчлүүлж байгаа талаар Худалдааны яамнаас сурвалжлагч мэдээлэв. 

Сүүлийн таван жилд Хятадын хил дамнасан цахим худалдаа 10 дахин нэмэгдсэн. 2024 оны эхний улиралд, хил дамнасан цахим худалдааны импорт экспорт 577.6 тэрбум юань болсон нь 9.6 хувиар нэмэгдэв. Үүнээс экспорт 448 тэрбум юань хүрсэн нь 14 хувь нэмэгдсэн дүн юм. Олон газраас авсан эхний шатны статистик мэдээгээр, улсын хэмжээнд хил дамнасан цахим худалдааны 120 мянган компани, аж үйлдвэрийн 1000 гаруй парк, гадаадад 2500 гаруй агуулах байна. Нийт талбай нь 30 сая квадрат метр болж байна. Эдгээрээс хил дамнасан цахим худалдаанд зориулсан 22 сая метр квадрат талбайтай 1800 гаруй агуулах байна.

Хил дамнасан цахим худалдаа нь Хятадын гадаад худалдааг хөгжүүлэх үр дүнтэй хүч, олон улсын худалдааны хөгжлийн шинэ чиг хандлага юм. Хятад дараачийн алхамд хил дамнасан цахим худалдааны 165 иж бүрэн туршилтын бүсэд олон газрын аж үйлдвэрийн чадавх, байршлын давуу талыг хослуулж, олон үйлдвэрүүд хил дамнасан цахим худалдаа ашиглах, олон улсын худалдаанд оролцоход нь дэмжинэ гэж Худалдааны яам мэдэгдэв. Таатай орчин бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, чөлөөт худалдааны хэлэлцээр, хамтарсан холбоо, холимог комисс зэрэг ажлын механизмын хүрээнд хил дамнасан цахим худалдааг идэвхжүүлнэ. Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс, үйлдвэр, компаниуд хооронд олон улсын солилцоо явуулахад дэмжлэг үзүүлнэ.


Уртнасан