Энэ жил 5 тэрбум хүн онгоцоор нисэх төлөвтэй
2024-06-04 15:30:55
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 3-ны өдөр АНЭУ-ын Дубай хотод Олон улсын агаарын тээврийн холбооны 80 дахь хурал, Дэлхийн агаарын тээврийн 2024 оны дээд хэмжээний уулзалт болж, тус салбарын 1500 гаруй удирдагч, засгийн газрын төлөөлөл оролцлоо. Олон улсын агаарын тээврийн холбооны тайланд өгүүлснээр, энэ 2024 онд агаарын тээврийн салбарын цэвэр ашиг 30.5 тэрбум ам.долларт хүрч, 4.96 тэрбум хүн зорчиж, 62 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байна.

Уулзалтын үеэр агаарын тээврийн 73 компанийн тэргүүн "Аюулгүй байдлын манлайллын тухай Олон улсын агаарын тээврийн холбооны дүрэм"-д гарын үсэг зурав. Дүрэм нь аюулгүй байдлын үндсэн найман зарчим баримталж авиа компаниудын аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Олон улсын агаарын тээврийн холбоо нь түлшний нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах талаар бүртгэл, тайлан гаргаж тогтвортой нислэгийн эко түлшний хэрэглээг нэмэгдүүлэх жагсаалт гаргаж буйгаа зарлав. Жагсаалтыг 2025 оны эхний улиралд гаргах төлөвтэй байна. Тогтвортой агаарын тээврийн түлш нь 2050 он гэхэд агаарын тээврийн нүүрстөрөгч ялгаруулалтыг тэг болгох зорилтын төлөө ялгаруулалтыг бууруулахад 65 орчмын хувь нэмэр оруулах боломжтой байна.


Уртнасан