Парис хотноо Европын форум зохиогдлоо
2024-06-04 16:44:10
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 3-нд Парис хотноо “Инновац ба хамтдаа хожих: Хятад Францын эдийн засгийн хэтийн төлөв” уриатай Европын форум зохиогдлоо. 10 дахь удаагийн форумыг Хятад Европын олон улсын бизнесийн сургууль, Парисын бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулав. Форумд Хятад Францын улс төрчид, бизнес эрхлэгчид оролцож, компаниудын гадаад зах зээл дэх туршлагаа солилцож, даяаршлын урсгал дунд Хятад Францын компаниуд шинэчлэл, инновацын гарц хайж, санал бодлоо хуваалцсан байна.

Хятад Европын олон улсын бизнесийн сургуулийн захирал Ван Хун видео илгээлтдээ, сүүлийн жаран жилд Хятад Франц гар гараа барьж, түүхт он жилүүдийг бүтээсэн. Хоёр улс ногоон эрчим хүч, технологийн шинэчлэл, дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах шинэ боломжууд хайж байна. Олон улсын өнөөгийн нөхцөлд хоёр тал гар нийлж дэлхийн шинэчлэл, хамтын ажиллагааг ахиулах ёстой гэжээ.