Тайвань, Өмнөд тэнгисийн асуудлаар БНСУ үг, үйлдлээ хянах ёстой
2024-06-04 09:57:53
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-д суугаа Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр, 3-нд мэдэгдэхдээ, 5-р сарын 31-нээс 6-р сарын 2 хүртэл, Өмнөд Солонгос нь Америк, Японтой тус бүр Гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт, Батлан хамгаалахын сайд нарын уулзалт хийж, Тайваний асуудал, Өмнөд тэнгисийн асуудлаар буруу үг яриа гаргаж, Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, Хятадын эсрэг санаатай дайралт явуулсан. Энэ үйлдэлд Хятад эрс дургүйцэж, Өмнөд Солонгосын талд хатуу байр суурь илэрхийлсэн гэв. 

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь ярихдаа, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг учраас ямар ч гаднын хүч дур зоргоор оролцох эрхгүй. "Нэг Хятад"-ын зарчим Тайвань бүсийн энх тайван байдлын үндэс болж, Хятадтай дипломат харилцаа тогтоосон бүх улс хоорондын харилцааны урьдач нөхцөл болох юм. 

“Тайванийг тусгаар тогтнуулах” гэгч нь Тайваний энх тайван байдалд ноцтой заналхийлж байна. Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Хятадын ард түмний шийдэмгий итгэл зоригийг хэн ч дутуу үнэлж болохгүй. Тайваний асуудлаар Хятадын улаан шугамыг давбал үр дагаварыг нь өөрсдөө хүлээх ёстой.  

Өмнөд Солонгос, Америк, Япон улсууд Өмнөд тэнгисийн асуудлын оролцогч тал, шууд холбогдох тал биш учраас энэ асуудалд оролцох эрхгүй. Тиймээс Хятадын эсрэг үг яриа гаргах ёсгүй. Өмнөд Солонгосын тал Хятадын эсэргүүцлийг үл хайхран Америк, Японтой Тайваний асуудал, Өмнөд тэнгисийн асуудлаар элдэв яриа гаргаж байгаа нь Хятад, Өмнөд Солонгосын стратегийн хамтын ажиллагааны үзэл баримтлалыг зөрчиж байна. Энэ нь Хятад Өмнөд Солонгосын хоорондын харилцаанд ашиггүй юм. Өмнөд Солонгосын тал Тайваний асуудал, Өмнөд тэнгисийн асуудлаар үг, үйлдлээ хянаж, Хятад, Өмнөд Солонгосын харилцааг бодит үйлдлээр хамгаалах нь зөв юм гэжээ.