Хятадын сансрын шинэ үеийг нээсэн Дүн Фанхун-1 хиймэл дагуул
2024-06-04 10:28:07
Share
Share this with Close
youtube WeChat

△Хятадын анхны хиймэл дагуул Дүн Фанхун-1

△1970 оны 4-р сарын 24-нд Хятадын анхны Дүн Фанхун-1 хиймэл дагуулыг Жючуаний төвөөс амжилттай хөөргөж байв

△Дүн Фанхун-1 хиймэл дагуулын бүтцийн зураг төсөл

△1970 оны эхээр, Хятадын эрдэмтэд Дүн Фанхун-1 хиймэл дагуулыг газар дээр туршив

△1970 оны 4-р сарын 24-ний 21:35 минутад хөөргөх консолын оператор Ху Ши Шян хөөргөх товчийг дарж, Дүн Фанхун-1 хиймэл дагуул сансарт хөөрөв

1958 онд судалгааг ашиглан 1965 онд Дүн Фанхун-1 хиймэл дагуулыг судлан бүтээж, 1970 оны 4-р сарын 24-нд Хятадын Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөв. Ингэснээр Хятад улс сав ертөнцийн нууцыг хайн судлах, сансар огторгуйг энх тайвнаар ашиглах, хүн төрөлхтөнд ашиг тусаа хүргэх ажлыг эхлүүлсэн юм. Дүн Фанхун-1 хиймэл дагуул хөөргөснөөр, ЗХУ, Америк, Франц, Японы дараа Хятад улс өөрийн пуужингаар хиймэл дагуулаа хөөргөсөн тав дахь орон болж өөрийн гэсэн сансар огторгуйг нээв.

△Дүн Фанхун-1 хөгжмийн суурилуулалт

1970 оны 5-р сарын 14-нд Дүн Фанхун-1 хиймэл дагуул илрүүлэг хийх ажлаа дуусгаж, дохио дамжуулахаа больсон ч өнөө хүртэл ажиллаж байгаа юм. Хиймэл дагуул амжилттай хөөргөсөн өдрийг тэмдэглэхийн тулд жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-нийг Хятадад сансрын өдөр болгон тэмдэглэдэг.

△2021 оны 10-р сарын 24. Хятадын үндэсний музей. Хятадын анхны хиймэл дагуул Дүн Фанхун-1 загвар

△2024 оны 5-р сарын 2-ны өдөр. Дүн Фанхун-1 хиймэл дагуулыг бүтээсэн газар болох Бээжин хотын хиймэл дагуулын үйлдвэрийн Шинжлэх ухаан технологийн парк